Ц.Цолмон сайд жагсаалын бэлтгэлтэй танилцана
2015-07-08

 

“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд болно. Цэргийн ёслолын жагсаалд оролцогчид өнөө шөнийн 04.00 цагт Чингисийн талбайд бэлтгэлээ базаана. Жагсаалын бэлтгэлийн явцтай УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын удирдлагууд танилцана. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командалж байна. Харин Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж буй юм.

Shuud.mn
Сонин хачин
iouuk:
yambii 69-g bolyo
2015-07-08