Наадмын өдрүүдэд хаагдах замууд
2015-7-8

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн тодорхой хэсгүүдэд замын хөдөлгөөний хязгаарлалт хийнэ.

 

VII сарын 10-ны /баасан гарагт/ 10.00 цагаас 01.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн баруун зүүн замыг Наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс хаана.

 

VII сарын 11-нд /бямба гарагт/ 10.00 -11.20 цагийн хооронд Төрийн их цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.

 

21.00-00.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатар үдэш” тоглолттой тул талбайн баруун болон зүүн замыг хаана.

 

VII сарын 12-нд /ням гарагт/ 20.00 цагаас Үндэсний их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордонлуу залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамжны замыг хаана.

Shuud.mn
Сонин хачин
Terminator:
мэдээлэл өгсөнд баярлалаа
2015-07-10