Дархан аварга О.Дугарын хөшөөг босголоо
2015-07-08

Даншигийн их аварга Омбойн Дугарын хөшөө Дорнод аймгийн Сэргэлэн сумын төвд босгожээ.

 

Суурьтайгаа 7 метр хэрийн өндөр, Монголдоо хамгийн өндөрт тооцогдох бөхийн энэ хөшөөг түүний дэвж буй байдалтайгаар урласан байна.

 

Одоогоос долоон жилийн өмнө сумын Засаг дарга Н.Гүррагчаагийн санаачилгаар түүний төрсөн буурин дээр их аваргын гэрэлт хөшөөг сүндэрлүүлсэн. Нутгийнхны яриагаар энэ цагаас хойш тус сумын нутагт бөхийн удам сэргэж, босоо хийморьтой байгаа тухай сүсэглэдэг. Их аваргын хөшөөг сумын бөхийн холбооныхон санаачилж, ард иргэдийн хандив туслалцаатайгаар ийн босгожээ. 

 


Сэцэнхан аймгийн Санбээсийн хошууны Хөгнө хавиар нутагтай Галын голын отгийн Омбой зааны хүү ах, дүү хоёр дархан аварга 1800-гаад оны төгсгөлөөр Халх нутагт алдаршсан түүхэн баримт байдаг. Дүү аварга Дугар нь 1852 онд одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг Ухаа хошуу гэх газар мэндэлжээ.


Монгол бөхийн түүхэнд тэмдэглэснээр ах аварга Гэлэгсэнгэ нь Даншигийн наадамд гурван удаа, арван засгийн наадамд долоон удаа түрүүлсэн бол дүү аварга Дугар нь Даншиг наадамд 9 удаа, арван засгийн наадамд таван удаа түрүүлсэн эгэлгүй хүчитнүүд юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Egelgui 2 huchten avarguud . Ah ni barildaj bgaad bertehed ahiinhaa omnoos barildaj turuulj bsan gedeg dugar avaragiig.
2015-07-08