Түрүүлсэн бөхийг ”Ланд Крузер-200”-аар байлна
2015-07-09

10:00 цагт Иргэнхий танхимд “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”-ийн үр дүнгээр мэдээлэл хийнэ.


10:00 цагт Вьетнамын Хөдөлмөрийн ерөнхий холбооны ерөнхийлөгч, Улс төрийн товчооны гишүүн Тан Тун Нгог тэргүүтэй төлөөлөгчид МҮЭХ-ны удирдлагуудтай уулзана. Уулзалт МҮЭХ-ны байранд болно.


10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржийн байранд болно


10:00 цагт эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аяллаа  эхлүүлэх гэж байгаа Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалайг гаргаж өгөх хэвлэлийн хурал Монголын Залуучуудын Холбооны байранд болно.


11:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт "Цогт тайж" киноны сэргээн засварласан хувилбарыг хүлээн авах ёслооын арга хэмжээ болно.


11:30 цагт Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж байгаа “Тоёота” компани энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг Тоёота компанийн Ланд Крузер-200 автомашинаар шагнах болон баяр наадмын бай шагналын талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. НЗДТГ-ын Б танхимд. Энэ үеэр түрүү бөхийн бай шагналд өгөх автомашиныг Чингисийн талбайд танилцуулна. 


12:30 цагт Эмийн гаж нөлөөний улмаас хүндээр өвдөөд байгаа Э.Эрдэнэбулган охины ар гэрийнхэн Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.


12:30 цагт  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд эмийн гаж нөлөөний улмаас хүндээр өвдсөн Э.Эрдэнэбулган охины талаар түүний ээж М.Нармандах, “Miss World 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мисс Н.Ану нар мэдээлэл хийнэ.


14:00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт "Хүүхдийн тоглоомын өрөө"-ний нээлтийн арга хэмжээ болно.


19.30 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд Солонгос, Япон, Тайвань зэрэг 10 гаруй орны  100 гаруй төлөөлөгч оролцох Ази Номхон далайн бүсийн их хурал эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин