Ерөнхийлөгч ОХУ-ыг зорилоо
2015-07-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо энэ 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо.

 

Эдгээр арга хэмжээнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт болох юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгч М.А.Гани нартай уулзах юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ нэг хүзүүгүй хүн яасан зугаалж ханадаггүй юм. Зугаалах болгондоо л энд тэнд илтгэл тавьж тэнэгтэнэ. Ард түмнээ олигтойхон аваад явчихаж чадахгүй байж харьд очоод монголчууд сайн сайхан амьдарч ардчилалын бэлэг тэмдэг болж байна гэж худлаа яриад л болимоор ичгэвтэр юм ёстой л яасны худалч хошигруулагч юм.
2015-07-09
Zochin:
Yamar ajil garaad yvsan yum boldoo?
2015-07-09