Путин, Моди нар уулзав
2015-07-09

ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна. ШХАБ уулзалтад оролцохоор дэлхийн 20 гаруй орны төрийн тэргүүн Уфа хотноо ирсэн бол БРИКС-ийн уулзалтад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жасоб Зума болон БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцох билээ. Путин, Моди нар өчигдөр уулзаж, сүүлийн үеийн асуудлаар байр сууриа солилцсон тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Моди байгалийн хий, газрын тос болон боловсролын салбарт Оростой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Путинд мэдэгдсэн байна. Путин энэхүү саналыг бодолцож үзэхээ мэдэгдээд “Модитой уулзах нь нэр төрийн хэрэг байлаа. Хоёр улсын харилцаа цаашид өргөжин гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

 

Путин өнөөдөр БРИКС-ийн удирдлагуудтай уулзаж, Грекийн эдийн засгийн асуудлаар ярилцахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин