Уурхайн нөөцийг ашиглан хөрөнгө босгох боломж нээгдлээ
2015-07-09

Гэрэл зургийг MPA.MN

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Монголын хөрөнгийн биржид боллоо.  Санамж бичигт Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба нар гарын үсэг зурсан юм.  Тус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд уул уурхай, геологийн салбарт ямар боломж нээгдэж буйг албаны хүмүүс ийн тодорхойлов.

 

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар:  Өнөөдрийн байдлаар Монголын уул уурхайн томоохон компаниуд Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлээгүй байна. Гэхдээ энэ дүр зураг дунд болон урт хугацаанд өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй байна. Үндэсний томоохон уул уурхайн тэр дундаа стратегийн орд эзэмшигч компаниуд дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, тэр нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг боломж удахгүй нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Уул уурхайн компаниуд Хөрөнгийн биржид орж ирэхэд тухайн орд газрын нөөцийг зөв тодорхойлсон байх шаардлага тавигдана. Ингэхийн тулд уул уурхайн нөөцийг тодорхойлдог дотоодын стандарттай болох ёстой. Үүний эхлэл өнөөдөр нээгдэж байна.

 

Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба:  Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институт байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна.  Энэ хугацаанд Монгол Улс өөрийн гэсэн нөөцийн ангилалтай болсон.  Бид Хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар Монголын уул уурхайн компаниуд өөрийн ордын нөөцийг ашиглаж, хувьцаа арилжаалах, хөрөнгө босгох боломж нээгдэж байна.

 

Уул уурхайн сайдын зөвлөх Бат-Эрдэнэ:  Өнөөдөр Монголын уул уурхай, геологи, эрдэс баялгийн салбарт нэгэн түүхэн үйл явдал болж байна. Энэ асуудлыг манай геологичид 2006 онд анх ярьж эхэлсэн. Өнөөдөр бид олон улсад гарах зорилтдоо нэг алхмаар ойртлоо.  Саяхан бид Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлого болох Ашигт малтмалын хуульд энэ асуудлыг оруулсан.  Уул уурхайн яам шат дараалалтайгаар Монголын инженер, геологичдыг олон улсын түвшинд гаргахад асуудлыг хууль эрхзүйгээр баталгаажуулж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
африкийн алтны уурхай 150 жилийн өмнө английн талтай алтны уурхайгаа хамтарч эзэмших гэрээ хийжээ. уг гэрээ нь 6 заалттай ганцхан хуудас гэрээний 1-р заалт олборлосон алтаа африкийн банкинд тушаана 2-рт африкийн татварын хууль мөрдөнө.3-рт африкийн инженерүүд английн инженерүүдээс 2 дахин илүү цалин авна 4-рт африкийн инженерүүд алдаа гаргавал 15 жилээр ажиллах эрхийг хасна 5-рт харуул хамгаалалтыг английн тал хариуцана 6рт бүх ажилчид африкийнх байна гэжээ тэгээд л болоо. харин оюу толгойн гэрээ 800 хуудас ямар уу нөхдөө
2019-06-23
zochin:
Angar gadaad tenej, gariin yseg zuraxaar oor ajil xiij chadaxgyi yum, ene olon gariin ysgiin ur dun xaa bgaa yum be? boliochee, zax zeel chin unaad birj chin dampuurlaa ch dee, orsoldogch chin garch irsniig medej bn uu????
2015-07-10