Урианхай харвааны мэргэнээр Б.Хатансайхан тодорчээ
2015-07-09

Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлдэг уламжлалтай. Энэ дагуу энэ сарын 7-нд эхэлсэн Урианхай сурын харвааны цэц мэргэчүүд тодорчээ. Энэ жилийн харваанд Дархан мэргэн нэг, Хошой мэргэн гурав, Улсын мэргэн зургаа нийт 150 харваач оролцсон байна. Харваачдыг 28 оноогоор Б.Хатансайхан тэргүүлжээ.

 

Нэгдүгээр байрт - Харваач Б.Хатансайхан /“Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК/ - 28 оноогоор

 

Хоёрдугаар байрт - Харваач н.Чулуунбат /Ховд аймаг/ - 27 оноогоор

 

Гуравдугаар байрт - Хошой мэргэн харваач Б.Мөнхтөр /“Шинэ налайх” баг/ - 26 оноогоор

 

Дөрөвдүгээр байрт - Харваач З.Баярсайхан /Ховд аймаг/ - 25 оноогоор

 

Тавдугаар байрт - Харваач Б.Бямбажав /“Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” баг/ - 25 оноогоор оржээ.

Shuud.mn
Сонин хачин