Эмийн гаж нөлөөг иргэн бүр анхааръя
2015-07-09

Манай Шууд.мн сайт өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны дугаартаа эмийн гаж нөлөөний улмаас шаналаад байгаа Э.Эрдэнэбулган охины талаарх мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэж байсан билээ.

 

Тэгвэл өнөөдөр "Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан мисс Н.Ану, “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ийн тэргүүн Г.Хажидмаа, Э.Эрдэнэбулган охины ээж М.Нармандах нар хамтран мэдээлэл хийлээ.

 

 

Мэдээллийн үеэр эмийн гаж нөлөө, зохистой хэрэглээний талаар мэдээлэл өглөө. 

 

Мисс Н.Ану хэлэхдээ "Надтай нас чацуу охин хүнд өвчнөөр шаналж байгааг сонсоод туслахаар шийдсэн. Миссийн тэмцээнд оролцоод авсан шагналынхаа мөнгийг бас даашинзаа дуудлага худалдаанд оруулж  2.2 сая  төгрөгөөр амьсгалын аппарат авч өгсөн.  Одоо Солонгос улс руу эмчилгээнд явах зардлыг олоход туслахыг зорьж байна" гэв.

 

 

Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд ТББ-ийн гишүүн Г. Хажидмаа “Дексометизон” гэх эм нь Монголд хамгийн хэрэгцээтэй 15 эмийн нэгт багтсан гаж нөлөө,  хор хөнөөл ихтэй боловч Монголд энэ эмнээс өөр эм тариа охины өвчнийг намдааж  чадахгүй байна. Тиймээс иргэддээ эм түүний хор хөнөөлийн талаар сайн ойлгож зохистой хэрэглэхийг анхааруулж байна. Бид  “Эрүүл амьдрал” нэртэй эко тор оёж өнөөдрөөс “Миний дэлгүүр”,” Номин” супер маркетийн сүлжээ дэлгүүрээр  хандивийн хайрцаг тавьж  худалдаалуулах хүсэлт тавих гэж байна.  Бидний хүсэлтийг хүлээж авна гэж найдаж байна" гэв.

 

 

Мөн Э.Эрдэнэбулган охинд хандив цуглуулахыг тулд “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-аас 45-аас дээш насны ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдээр “Эрүүл амьдрал” уриатай эко тор оёулж, зах зээлд нийлүүлэх болсноо зарласан юм. Уг тор борлуулсан бүх орлогыг Э.Эрдэнэбулган охины эмчилгээний зардалд хандивлах аж.

 

Та бүхэн хэвлэлийн хурлын дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин