Банкууд төрийн мөнгөөр тэтгүүлдэг
2015-07-09

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийгмийн даатгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

Хүн амыг орон сууцаар хангах, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэх явдал нь аливаа улс орны онцгой ач холбогдолтой зорилт байдаг.

 

Манай улсын хувьд эдийн засаг дахь санхүүгийн эх үүсвэр дутагдалтай,  эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдсан зэрэг нь тус улсад орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд саад бэрхшээл учруулсаар байгаа билээ. 

 

Хөгжингүй буюу хөгжиж буй орнууд эдгээр бэрхшээлийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэмээх санхүүгийн өвөрмөц хэрэгслийг нэвтрүүлснээр шийджээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг амжилттай хөгжүүлсэн Америкийн Нэгдсэн Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Англи, Малайз зэрэг хөгжингүй орнууд болон Оросын Холбооны Улс, Казакстан, Украин, Латви зэрэг хөгжиж буй орнууд энэхүү зах зээлийг хөгжүүлэхдээ дотоодын хөрөнгө оруулагчийг бий болгох үүднээс тэтгэвэрийн сан, даатгалын сан зэрэг салбарыг амжилттай ашиглаж байгаа.

           

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь банк санхүүгийн байгууллагаас олгосон зээл, лизинг, зээлийн картын авлага зэрэг мөнгөн хөрөнгийн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой шаардах эрхээр баталгааждаг. Зээлийн болон санхүүгийн бусад хэрэгслийн эргэн төлөлтийг хүлээхгүйгээр хөрөнгийн шинэ үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлж, улмаар  шинээр олгох зээлийн хүүг бууруулж хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэгээрээ нийгэм, эдийн засгийн салбарт ач холбогдолтой аж. Тиймээс хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Уг хуулийн төсөлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Монголбанкнаас гаргасан үнэт цаас” гэсний дараа “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” гэж нэмэх. Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Монголбанкны үнэт цаас худалдан авах” гэснийг  “Монголбанкнаас гаргасан үнэт цаас болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах” гэж өөрчлөхөөр болжээ.

 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

-10 хувийн урьдчилгаа төлөөд байраар хангагдаад явчихна. Гэтэл ажлын байрандаа тогтвортой ажлаа хийж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг яах вэ. Эмч, багш, сувилагч нар ихэвчлэн орон сууцанд орж чадаагүй байгаа. Эдгээр 100 гаруй мянган хүмүүсийг оронсууцжуулах тусгай нөхцөлтэй болгох хэрэгтэй. Учир нь эдгээр хүмүүс 700  мянга орчим төгрөгийн цалинтай. Тиймээс эдгээр хүмүүст анхаарах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

-Дэлхийн зах зээлд моргейжийн хямрал, урьд хөршид гарч байгаа санхүүгийн хямралд бид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дэлхийн хямралын угтвар нөхцөл байж болзошгүй. Тиймээс бид нийгмийн даатгалын мөнгийг эрсдэлтэй зүйлд оруулах нь буруу. Цаг үе нь зохимжгүй юм. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн биржийн хандлагыг харгалзах хэрэгтэй.

Мөн гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар нар энэ хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа юм. Нэгэнтээ орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгосон энэ үед Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж тэд үзлээ. Мөн гишүүн Г.Уянга “Банк бол дандаа төрийн мөнгөөр тэтгүүлж байгаа. Цалин, тэтгэврийн мөнгөөр тэтгүүлж байна.  Одоо дахиад нийгмийн даатгалын мөнгөөр тэтгүүлэх нь. Цалингийн зээлийн хүүд хязгаар тогтоох хэрэгтэй. ЖДҮ-ийн зээл банк дээр очоод унадаг. Монголын үл хөдлөх хөрөнгүүд бүгд банкинд байгаа. Дахин ингэж банкуудад амь тариа хийх шаардлага байхгүй гэж бодож байна. Үүнийг нарийн нягт бодолцож, энэ хуулийг дэмжихгүй байх шаардлагатай” хэмээсэн юм.  Ингээд байнгын хорооны саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа.  Гишүүдийн 62 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Монгол банкны Баяртсайхан арилжааны банкуудыг мөнгөжүүлнэ гээд байсан биздээ.
2019-04-09
zochin:
Ene huuhen yum buhnii esreg baih yumaa. Meddeg ch bai meddegguy ch bai uguisgene.Esvel tiim mundag bankir bolchihson yum uu? Neg heseg uul uurhai ruu dairsan.
2015-07-10
Зочин:
Уянга гишүүн аливаа асуудал тулхтай, бодитой ханддаг, мундаг залуу-гишүүн шүү ...
2015-07-10
Zochin:
Uyanga gishuun unen helj bna. Capital bank gehed l Niigmiin daatgaliin munguur sanhuujej ashig oldog.
2015-07-10
Hyyhed:
Uyanga zob yardgiin daanch Lyiberchin daisnuudtai Uayngaag demjij bn
2015-07-09
sadf:
ene muuhai huuhnees bolj ninja nar hamag nutag uhlaa
2015-07-09
bank:
bankuudiig demjeed baidgiig bi oilgodoggvi.
2015-07-09