Түрүү бөхийг байлах “Ланд крузер-200”-г танилцуулав
2015-07-09

 

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи нар  Үндэсний их баяр наадмын  бөхийн бай шагналын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автоамшинаар дахин шагнахаар болсон юм. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун “Дэлхийд ганцхан Монгол наадмаа бид Монгол брэнд болгохоор төлөвлөн ажиллаж байна. Монгол брэнд болохын тулд бид олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны түнштэй байх ёстой. “Тоёота” компани баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж, түрүү бөхийг Ланд крузер-200 маркийн автомашинаар шагнаж байгаа нь наадамчдадаа барьж буй нэгэн томоохон бэлэг болж байна” гэлээ. Харин Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи “Манай компани 2 дахь жилдээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороотой хамтран ажиллаж, Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд шагнал гардуулах болсондоо таатай байна. “Тоёота” компанийн хувьд энэ үйл ажиллагаа нь нэр төрийн хэрэг” гэж онцлон хэллээ. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 07 дугаар сарын 13-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд шагналыг нь гардуулна. Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Тоёота” компани шинэ загваруудаа танилцуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
төрийн албаны хуулийг Гэрэлчулуун гэгч этгээд сайхан зөрчиж байна даа Төрөөс халах хэрэгтэй. Иймэрхүү ядуу сэтгэлгээтэй ажил зохиодог юм даа
2015-07-10
zochin:
bid yaduu setgelgeetei heveerei tegeed bas delhiin bolovsrol gej hiirhnee ineedtei
2015-07-10
Зочин:
sonin yum aa xuuxed ovdson zaaval gadaadad emchluulex xeregtei geed xandiv guidag. yagaad ene olon naadmiin shagnal mashinuudiin orond ovchtei xuuxduudee emchluulex esvel tonog toxooromj avch boloxgyi bgaa yum bol estoi oi xurexgyi bnaa
2015-07-10