Монгол наадам Бидний бахархал
2015-07-10

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэллээ. Агуу их түүхийн гэрч, Азийн цээжинд орших энэ л сайхан Монгол орондоо эзэд нь болж төрснөөрөө баярлаж, бахдах басхүү омогших сэтгэл энэ л баяр наадмын өдрүүдэд бид бүхэнд илүү мэдрэгддэг.

Мэдээлэл харилцаа холбооны Юнител групп нь Монголчуудын, Монгол залуусын босгосон үндэсний хэмжээний групп компани билээ. Энэ ч утгаараа Үндэсний баяр наадам гэдэг бол Юнител группын хувьд тэмдэглэлт, томоохон баяруудын нэг юм. Тиймээс бид энэ жил Наадмын төв комисс, Наадмын соёл урлагийн салбар хороотой хамтарч ажиллан,  төрийнхөө их хүндэтгэлийн баяр наадмыг ивээн тэтгэж,  Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёсны болон үндэсний уламжлал, эв нэгдлийг сурталчлан харуулахад хувь нэмрээ оруулж байна.

 

Түмэн олон минь эрийн гурван наадмаа өндөр нягтралын IPTV-ээрээ тухлан үзэж, дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд бөх, морь, сураа Univision Anywhere үйлчилгээгээр шууд үзэн хотол олноороо сайхан наадаарай.

 

Жил өнжин хүлээсэн

Жинхэнэ Монгол наадам

Эрийн хийморь сэргээсэн

Эрэмгий Монгол Наадам

Монгол наадам Бидний бахархал

Үндэсний өв соёлыг сэргээн өвлүүлэгч

 Юнител групп

 

 

 

Shuud.mn
Сонин хачин