Ө.Пүрэвбаатарын халиун бор хязаалан түрүүллээ
2015-07-10

Гэрэл зургийг MPA.MN 

 

Үндэсний их баяр наадам хязаалан насны морины уралдаанаар эхэллээ. Нийт 260 гаруй хязаалан гарааны зурхайгаас гарснаас Архангайн аймгийн Түвширүүлэх сумын харьяат Өлзийхутагын Пүрэвбаатарын халиун бор хязаалан түрүүллээ. Харин аман хүзүүнд  Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Пэлжээгийн Одонбаатарын халиун үрээ орлоо.

 

 

Айргийн гуравт Дундговь аймгийн уяач Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээ, дөрөвт Өмнөговь аймгийн уяач Наранцэцэгийн Амгалангийн хонгор халзан үрээ, тавд уяач Оногийн Очийн бор үрээ орж, уясан эзэн, унасан хүүхдээ баясгалаа.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
TOM BIYTEI SAIHAN ADUUNUUD MANDTUGAI TSUS NI OIRTSON DAVJAA JIJIGHEN BIYTEI ADUU BOL MONGOL ADUU BISH
2015-07-11
uyach:
za ingeed erliizuudiig ni yalganguut nuguu aihtar ner hund buhii uyachdiin aduu suraggui bolj bgaa biz dee
2015-07-10