Шагайн харваанд 50 багийн 452 харваач оролцож байна
2015-07-10

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын шагайн харваа өнөөдөр Шагайт асарт эхэлж, одоо үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 50 багийн 452 харваач оролцож байна.

Тодруулбал, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон, Улаанбаатар хотын багууд оролцож байгаа юм.

Энэ жилийн наадамд, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 24, Гарамгай мэргэн 33, Мэргэн 28, Дэд мэргэн 47, Харьшгүй мэргэн 12, Аймгийн гоц мэргэн 78 оролцож байна.

 


Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин