Хүүхэд хүчирхийлэгчид 20 жилийн ял оноолоо
2015-07-10

Өнгөрсөн гуравдугаар сард Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Цэхээ гэдэг газар бага насны охиныг хүчирхийлсэн хэргийн талаар мэдээлж байсан.

 

Тодруулбал, гуравдугаар сарын 30-ны өдөр ээж нь бага насны хүүхдүүдээ гэрт нь үлдээн малдаа явсан явсан хойгуур Ховд аймгийн харьяат, 50 орчим насны Б гэгч таван настай ахыг нь гар утсаараа тоглуулан гадаа гаргаад, дөрвөн настай бяцхан охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэргийг үйлдсэн аж.

 

Тэрээр хүүхдүүдийн ээжийг ирэхэд “Цагдаад хэлбэл гэр бүлээр чинь ална шүү” хэмээн хутга тулган сүрдүүлээд гарч явсан бөгөөд сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгч, гэмт этгээд Б-г Баян-Өлгий аймгаар дамжин ОХУ руу оргон зугатах гэж байхад нь саатуулсан аж.

 

Б- нь нилээн бийлэгжүү нэгэн бөгөөд түүний ээж, эхнэр нар нь “Хохирогчийг бүх насаар нь тэжээж тэтгэнэ, суллаж өгөөч” хэмээн, цагдаа болон хохирогчийн ар гэрийнхнээс хүссэн. Өмнө нь 12 настай охиныг хүчирхийлж байсан, түүнд мөнгө өгөөд хэргээс мултарсан талаар албан бус мэдээлэл ч гарч байсан юм.

 

Тэгвэл уг хэргийг  холбогдох албаныхан шалгаж дуусаад  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 2015 оны 6 сарын 19-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

 

Хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны 7 сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

 

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
эргүү хүүрвээ:
үхэж далд орсон эргүү хүүр вээ чи ,хүчин хийсэн хүүртэй цуг хориод үхдэл болгочилтой нь билэээ заяагүй хүүр
2019-07-27
Зочин:
Шоронд ч ийм амьтныг үзэхгүй дэ шоронгийн луугарууд хуягууд дарга нар таатай хүлээж авахгүй л байх.
2015-07-11
Зочин:
shorond hiigeed yadag yum be? huuhded yu uldeh yum be? huuheddee 3 uruu bair abchihsan ni zub shuu dee.
2015-07-11
эргүү хүүрвээ:
үхэж далд орсон эргүү хүүр вээ чи ,хүчин хийсэн хүүртэй цуг хориод үхдэл болгочилтой нь билэээ заяагүй хүүр
Зочин:
Zuv
2015-07-11
үхэж байвал таарна муу адгуус:
Малнаас дор хулгайч.хүүхдийг насан туршид нь эрэмдэглээд хаясан новш шүү дэ.энэ бол 20 жил суугаад л гарч ирнэ.харин охин бол насаараа сэтгжлийн болоод биеийн аймшигт шархыг тээж үхэн үхтлээ сэтгэлийн шаналалтай амьдарна бурхан минь эвий минь.хөөрхий охин
2015-07-10
зочин:
20 жил багадана алаач
2015-07-10