Д.Эрдэнэбулганы хонгор үрээ төрийн наадамд түрүүллээ
2015-07-10

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж, хурдан хүлгүүд тодорсон билээ.

Тэгвэл дөнгөж сая шүдлэн насны морьд бариалав. Шүдлэн насны морьд 15 км-ын зайнаас мордож, бариаллаа. Шүдлэн насанд Дундговь аймгийн Өлзийт сумын аймгийн алдарт уяат Дэмчигцогийн Эрдэнэбулганы хурдан хонгор үрээ төрийн наадамд түрүүллээ. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулагийн сумын харьяат, манлай уяач Дамбын Хишигжаргалын хүрэн халзан үрээ орлоо. Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Бандиагийн Баярсайханы хүрэн үрээ, дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Балдоржийн Баярдоржийн хүрэн үрээ хурдаллаа. Айргийн тавд Ховд аймгийн Мянгат сумын уяач Загджав Мэндсайханы үрээ орлоо.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Dundgoviihon ene jiliin naadamd gyalalzaj bh chin. Daanch bohgui aimag bha
2015-07-11
Зочин:
Dambiin hishgee hezee aldart uyach bolchvoo ineedtei yuma. Odo tsagt hetsuu nertuud terbumtan bolj aldart uyach bolhiimda kkkk hehehee yum hugjnuu gej kkkk
2015-07-11
du aimagaas:
Dundgovichuuddaa bayar naadmiin mend devshuulye. Nutgiin maani hurdan huleguud ulsad ongolj airagdaj baigaa saihan medeeg sonsood setgel ogshij baina. Saihan naadatsgaagaarai
2015-07-10