Өнөөдөр хаагдах замууд
2015-07-11

 

Үндэсний их баяр наадмын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн тодорхой хэсгүүдэд замыг түр хааж буй. Өнөөдөр дараах замуудыг хаана.
 
10.00 -11.20 цагт  Төрийн их  цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх  хүрээлэнрүү залах ёслолын үеэр Их эзэн  Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг  Төв  цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их  монгол  улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.


21.00-00.00  цагийн хооронд Их эзэн Чингис хааны  нэрэмжит талбайд “Улаанбаатар үдэш”  тоглолттой тул талбайн  баруун болон зүүн замыг хаана.

Shuud.mn
Сонин хачин