Төрийн хүндэтгэлийн тоглолтод 400 гаруй уран бүтээлч оролцжээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолт Чингисийн талбайд болов. Төрийн хүндэтгэлийн тоглолт энэ жил анх удаа Чингис хааны нэрэмжит талбайд болов. Тоглолтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэргийн хамт үзэж, сонирхов.
Тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын болон бусад 400 гаруй уран бүтээлч оролцжээ. Төрийн хүндэтгэлийн тоглолтыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Д.Ганболд найруулан тавьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ