Хүй долоон худагт хүүхэд төөрөх нь их байна
2015-07-11

Үндэсний их баяр, наадам Хүй долоон худагт Их насны морьдын уралдаанаар үргэлжлэх гэж байна. Хөл, хөдөлгөөн их байгаа энэ үед хүүхэд эцэг, эхээсээ төөрөх нь их байгаа тухай цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн анхааруулсаар байна.

 

Өглөөний 08.00  цагаас 12.00 цаг хүртэл ямар нэгэн гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй байна. Нэг хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн. Уг хүүхэд гурван настай бөгөөд эцэг эхийнхээ нэрийг мэдэхгүй байсан нь эцэг эхийг нь олоход хүндрэл учруулсан гэдгийг цагдаагийн албаны эх сурвалж хэллээ.

 

 Хурдан морины талбайд чанга яригчаар аливаа зөрчлөөс сэрэмжлүүлж буй бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ Хүй долоон худгийн цагдаагийн хэсэгт ирж хүүхдээ авсаар одоо нэг хүүхэд үлдсэн юм байна. Тиймээс хүүхдээ хараа хяналтгүй орхилгүй сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин