Залуучууд залуусын наадам хийлээ
2015-07-11

Үндэсний их баяр наадмаар өнгөрсөн жилээс эхлэн МЗХ-ноос санаачилан “Залуусын наадам”-ыг зохион байгуулж, дуутай хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй баяр наадмын нэг үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.

 

Тэгвэл энэ жилийн “Залуусын наадам” өнөөдөр Хүй долоон худгийн Майхан толгойд боллоо.

 

Залуусын наадмын нээлтэнд фэйсбүүкчид, твиттерчид, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл оролцохын зэрэгцээ салбар салбарын тэргүүний залуучууд цугларчээ. Залуусын наадмын асарт МЗХ-ныхон урисан зочид, ирсэн гийчидээ наадмын хуушуур, айрагаар үнэгүй дайллаа.

 

Мөн залуусын наадмаар наадаж буй залуучууддаа UFO хамтлаг ая дуугаа өргөхийн зэрэгцээ, Увертура хамтлаг Өнө мөнх эх орон, Халуун элгэн нутаг, Дөрвөн цагийн тал зэрэг дуугаараа залуучууддаа бэлэг барьсан юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин