Шагайн харваанд Өмнөговь аймгийн баг тэргүүллээ

img

Үндэсний их баяр наадмын Шагайн харваа дуусч, дүнгээ гаргалаа. Нэгдүгээрт байрт Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг орлоо. Харин үлэмж дархан мэргэн Б.Шинэбаяр ахлагчтай Улаанбаатар хотын Уранган баг, үлэмж дархан мэргэн Болд ахлагчтай "УБ Төмөрзам" баг хоёр, гуравдугаар байрт орж, шагайчдыг манлайлав. 

 

Энэ жилийн шагайн харваанд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон аймгийн нийт 50 багийн 452 харваачид оролцлоо.Тэдний хамгийн ахмад нь 94 настай бол залуу нь 14 настай харваач байв.

 

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ