Харваачдад мэргэн, хошой мэргэн цол гардууллаа
2015-07-12

Гэрэл зургийг MPA.MN

 

Үндэсний их баяр наадмын сурын харваанд тэргүүлсэн харваачдад шагнал гардуулах ёслол төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн сурын харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Спортын мастер Б.Батбаатар 35 оноогоор түрүүлж, Монгол Улсын мэргэний болзлыг хангалаа. Мэргэн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж, баяр хүргэлээ. Мөн түүний гэргий Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг 36 оноогоор хоёр дахь удаагаа тэргүүлж, хошой мэргэний болзол хангалаа. Тэрбээр 1986 онд төрийн наадмын сурын харваанд түрүүлж, Монгол Улсын мэргэн болж байжээ. 

 

Ийн Монголын үндэсний сурын харвааны түүхэнд гэр бүлийн хоёр төрийн наадамд түрүүлсэн онцгой нэгэн амжилт тэмдэглэгдлээ.

 

Мөн сурын харвааны төрөлд эхний таван байр эзэлсэн харваачдад Шадар сайд У.Хүрэлсүх, хотын дарга Э.Бат-Үүл нар шагнал гардуулав.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин