Э.Оюунболд түрүүлж, Монгол Улсын арслан боллоо

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Энэ жилийн наадамд улс, аймгийн цолтой 1024 бөх зүлэг ногоон дэвжээнээ барилдаж, наадамчин олноо баясгалаа.
Хүчит бөхийн барилдааны есын даваанд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын харцага Э.Оюунболд нар шалгарч үлдээд байсан юм. Тэгвэл есын даваанд улсын харцага Э.Оюунболд давж, тэргүүн байрыг эзэллээ. Ингэснээр Э.Оюунболд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ. Харин Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс улсын найм даван наадамд үзүүрлэв.
Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс улс заан Ч.Санжаадамбыг давж, барилдааны тэргүүн байрын төлөө шалгарч үлдсэн юм. Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын харцага Э.Оюунболд улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулсан юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ