Монгол наадам бахархлыг бадраалаа
2015-07-12

Гэрэл зургийг MPA.MN

Монголчууд Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэлээ. Дараа жилийн наадам даана ч хол байна хэмээн хүлээдэг энэ л их баярааа бид хүлэг морьдын шандасыг сорьж, хүчит бөхчүүд эр бяраа гайхуулдаг. Эрхий мэргэн харваачид онч мэргэнээ шалгаж, эртнээс уламжилж ирсэн Монголын бахархлыг сэдрээдэг.

Үндэсний их баяр наадмыг Монгол төрийн тэргүүн нээж, төрийн дууллыг эгшиглүүлдэг. Хаалтыг ч мөн төрийн тэргүүн хийж, Халуун элгэн нутгаа цуурайтуулдаг билээ.

Монголчууд Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийн хэлэв.

Наран ургахаас наран шингэх хүртэлх уудам газарт эртний түүхтэй Монгол төрийн их баяр наадам ёслол төгөлдөр, сайхан болж, бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж, хүлэг морьд маань шандас төгс уралдлаа. Мэргэн харваачид маань ончтой, сайхан харвалаа. Монгол наадам   хөлөг баатруудын уухай, хүлэг морьдын дөрөөн чимээг дуурсгаж, мянган мянганы түүх соёлыг сануулан, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэн дээдэлж, үндэс угсаа, хэл соёлоо нандигнан хамгаалж, өрнөх ирээдүйд улам ихийг бүтээх зориг тэмүүллийг хайрлалаа.

 Бахархах түүхтэй ард түмэнд бүтээх ирээдүй их бий. Эвийн хүч, шударга ёсыг эрхэмлэн, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ухамсарлаж, эх орноо хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн зүтгэцгээе.

Үндэсний үзэл, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанар маргаашийн Монголыг сайн сайханд хөтлөх болно.

Наадмын маргааш намар эхэлнэ. Хүн бүр ажил алба, амралт зугаалгаа зохицуулж, өвлийн сорилтыг давахыг сануулж байна.

Монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс, хийморь золбоотой байж эх орон маань цэцэглэн хөгжихийн билэг ерөөл өргөж, үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг дуулгая.

Төрий нуруу түвшин,  түмний заяа өөдөө байг ээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Baigal us unen muutai uma. Jaahan urguulj arai uur zagvartai bolgomoor um
2015-07-14
ЗОЧИН:
сайханбилэгийн эхнэр төв цэнгэлдэхийн асрыг чимжээ .харин гадаа нь байсан жорлонг соруулахыг харсануу бас үнэртсэнүү АРД ТҮМЭН ялгадас үнэртэх гэж наадмын талбайг зоривуу аймаар хотын дарга нараа хүнлэг ид л дээ
2015-07-13
Зочин:
үг үсгийн алдаагаа хянаж нийтлэвэл арай боловсон юм уу даа нийтлэлч гуай, янз бүрийн түвшний хүн уншина гэдгийг мэддэггүй юм уу даа
2015-07-12
Зочин:
Монгол түмний хийморь гэж байна даа, монголчууд сайхан л наадлаа. АН ынхан төр улсын нөхцөл байдлыг самардагаараа самрах гэж үзэцгээж байгаа. З.Энхболд ирэх сард ээлжит бус чуулган хуралдуулж МАНын сайд нарыг явуулна гэж чичрээд байсан. Өрөвдөлтэй юмаа нээрээ, МАН ынхан нь тэдэн шиг увайгүй эрх ашгаа урдаа тавихгүй, төр улсын эрх ашгаа бодъё гэээд байхад АН бол үгүй л гэж байгаам чинь, үнэн даварцан гарууд