Шинэ арсланд “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө
2015-07-13

  Монгол Улсын Арслан Э.Оюунболдод өнөөдөр Чингисийн талбайд наадмын түрүү бөхийн бай болох “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө.

 

 

Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 9 давж түрүүлсэн Монгол Улсын арслан Э.Оюунболдод Японы Тоёота корпориацийнхан “Ланд крузер-200” маркын автомашиныг гардуулан өглөө.

 

Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Тоёота корпораци хоёр дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тус корпорациас өнгөрсөн жилийн баяр наадмаар бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт Тоёота Ланд-200 бэлэглэж байсан. Тэгвэл Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд  хамтран энэ жилийн Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд мөн Тоёота Ланд-200 автомашиныг бэлэглэж байгаа юм. Энэ нь Монгол үндэсний наадмыг дэмжиж байгаагийн илрэл бөгөөд наадмын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд Тоёота корпораци 100 хувь мөнгийг нь гарган наадмыг түрүүг байлж байгаа аж.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хүрэлсүх,Батүүл хоёр хүний юмаар эзнийх нь өмнүүр орж хүүдэгнэх гэх хэрэггүй. Япон хүн өөрөө шагналаа өгөг.
2015-07-13
Zochin:
Er ni 10 turuuleh baih daa
2015-07-13
Zochin:
Ene zaluu zavsargui 3 turuulen dee
2015-07-13
зочин:
Дараа жил түрүүлж Аварга болоорой. Хэнтий аймгийхан сайхан наадлаа.
2015-07-13