Айраг махыг гурван цаг тутамд шинжиллээ
2015-07-13

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 400 орчим байцаагч баяр наадмын өдрүүдээр хяналт, шалгалт хийж байна. Үүнээс 25 нь Хүй долоон худагт ажиллаж буй хуушуурын гэрүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйн тал дээр анхааран ажиллаж байгаа аж.

 

Хүй долоон худагт энэ жил 300 орчим үйлчилгээний гэр байгаа бөгөөд А зогсоолын орчимд 26 гэр зөвшөөрөлгүй буужээ.

 

Чанарын шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй гэрүүдийн үйл ажиллагааг зогсоохоор мэргэжлийн хяналтын байцаагч нар холбогдох байгууллагуудад мэдэгдээд байгаа талаар Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга В.Алтансүх мэдээллээ.

 

Тухайн бүсэд тог татаагүй учраас гурил, мах муудах эрсдэлтэй тул ийнхүү арга хэмжээ авчээ.

 

Хүй долоон худагт ажиллаж буй хуушуурыы гэрүүдэд гурван цаг тутамд хийн баллон ашиглах, хүнсний аюулгүй байдлын зөвлөмжийг өгч байгаа бөгөөд айраг, мах зэргээс дээж авч, явуулын лабораториор шинжилж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өө лайтай айн . Шинжолнэ гээд л өөрсдөө идэж дээ . Амиараа дэнчин тавин зүтгэжээ
2015-07-15
иргэн:
Цатгалан сайхан л наадсан бололтой
2015-07-13
Зочин:
Hudlaa sh dee
2015-07-13
зочин:
төв цэнгэлдэхийнхээ жорлонг үнэртүүлж нүдний булай хийж дунд нь хуушуур хийлгэж түмнийг зовоож бсан улс хүй долоон худагт ариун цэвэр сахьлаа юу жүжиг жүжиг
2015-07-13