Хоёр түрүүлж, дөрөв үзүүрлэлээ
Монгол Улсын мэргэн Д.Норжмаа халх сурын харваанд дэд байрт шалгарлаа. Түүнээс сэтгэгдлийг нь сонссон юм.
-Танд баяр хүргэе. Сайхан наадаж байна уу?
-Энэ жилийн наадам сайхан болж өнгөрлөө. Халх сурын харваанд дэд байрт орлоо. Их баяртай байна.
-Хэдэн жил харваж байгаа вэ?
-17 дахь жилдээ харваж байна. Улсынхаа баяр наадамд хоёр түрүүлж, дөрөв дэх үзүүрлэлээ.
-Сурын харваанд хүмүүс үе удмаараа оролцож байна. Хүүхдүүд тань таны мэргэжлийн эзэмшсэн үү?
-Хүү маань энэ жилээс сурын харваагаар хичээллэж эхэлсэн.
-Энэ жилийн наадамд цэц мэргэнээ сорьсон уу?
-Энэ жилийн улсын баяр наадамд анх удаагаа оролцсон. Хүүхдийн харваанд оролцоод 32 сумнаас 17 оносон.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ