Сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваариар ажиллаж эхэллээ
2015-07-14

Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зарим  нь өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. 

 

  • “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 07дугаар сарын 10–нд “УИД”-ийн супермаркет, 1А, 6-р танхим 08.30 -24.00 цагт ажиллаж, бусад салбар 09.00 – 22.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11, 12, 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, “32-ын тойрог” 07 дугаар сарын 11,12,13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар, “22-ын товчоо” 07 дугаар сарын 11 -15-ны өдрүүдэд 07.00-24.00 цагт, “Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана. 07 дугаар сарын 16 -с эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  •  “Сансар” сүлжээний бүх супермаркет 07 дугаар сарын 10 - 15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна. 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Боса”сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –23.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүр амралтгүйгээр 07 дугаар сарын 11 -15–ны өдрүүдэд 09.00–23.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–23.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүр амралтгүй 08.00 -22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 09.00 – 22.00 цагт, 07 дугаар сарын 13–нд 09.00 -18.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 14, 15, 16-нд амраад, 07 дугаар сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Нарантуул” худалдааны төв 7дугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Хар хорин” худалдааны төв 7 дугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Барс” 1, 2 худалдааны төв 7 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Хүчит шонхор” худалдааны төв 7 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

  • “Да хүрээ трейд” техникийн зах 7 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин