Н.Төгсцогтын багш гавьяат дасгалжуулагч болов

img

Үндэсний их баяр наадмаар хариуцсан салбартаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан билээ. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга байв. Түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнажээ. 

 

Тэрбээр Монголын нэрийг дэлхийд дуурсгасан олон боксчдыг дасгалжуулж, бэлтгэжээ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт түүний шавь нарын нэг аж. Мөн армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг, Дэлхийн оюутан, залуучуудын Универсиад наадмын алтан медальт ОУХМ Х.Энх-Амар, Азийн аваргын мөнгөн медальт Нандин-Эрдэнэ зэрэг тив, дэлхийд ур чадвараа гайхуулсан боксчид А.Гантулга багшийн шавь нар аж. Түүний нөр их хөдөлмөрийг үнэлж, төрөөс өмнө нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Баяр хургеуе
2015-07-14