“Боко Харам” бүлэглэлийг устгахаа амлав
2015-07-15

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй өнгөрсөн хоёрдугаар сард нэгдсэн Нигертийн “Боко Харам” бүлэглэлийг энэ ондоо багтаан устгахаа тус улсын шинэ Ерөнхийлөгч Мухаммеду Бухари өчигдөр ард түмэнтэйгээ уулзах үедээ амласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах үедээ хэт даврагчдыг устгаж, гэмгүй хүмүүсийг чөлөөлөхөө амласан билээ.

 

Ерөнхийлөгч амласан ёсоороо өнгөрөгч гуравдугаар сараас хөрш орнуудаасаа тусламж хүсч, Батлан хамгаалахын салбарт их хэмжээний мөнгө төсөвлөсөн юм. Бухари “Би амлаж байна. Энэ ондоо багтаан Нигер хэт даврагчдаасаа салах болно. Бид тэднийг устгахын тулд их хэмжээний мөнгө зарцуулж байгаагаас гадна олон улсаас тусламж хүссэн. Эхнээсээ бидний саналыг дэмжиж, туслалцаа үзүүлэхээ зөвшөөрсөн. Нигерчүүд одоо хэт даврагчдаас айх биш тэд биднээс айх цаг нь болсон” гэж хэлжээ.

 

Энэхүү уулзалтын дараа “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау “Биднийг үл тоосон бүхэн үхэлтэй нүүр учрах болно. Биднийг хэнч басамжлах ёсгүй. Удахгүй чи үхэх болно” гэсэн байна. Хэт даврагчид энэ сарын эхээр Борно мужийн Чад тосгонд дайрч, олон зуун хүний аминд хүрсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин