Аймгийн арслан цол хүртлээ
2015-07-15

Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 75 жилийн ойн баярыг Баян-Өлгий аймгийн нийт иргэд өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Уг баярт  зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглон барилдлаа.
Барилдаанд Дэлүүн сумын иргэн, аймгийн заан Нурланы Мустафа түрүүлж, аймгийн арслан Б.Серик үзүүрлээ. Их шөвгийн дөрөвт тус аймгийн начин У.Береке, аймгийн харцага Б.Төмөрбаатар нар шалгарав.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин