Хүн амын 18 хувь нь харшилтай гэв
2015-07-15

Харшлын мэргэжлийн эмч мэргэжилтнүүд жилдээ нэг удаа чуулж харшлын өвчлөл эмчилгээний талаар мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх сургалт чуулган хийдэг. Энэ удаагийн 13 дугаар чуулганыг анх удаа орон нутагт буюу Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

 

Дэлхийн хүн амын 20 хувь нь харшилтай байгаа нь дэлхий дахины томоохон асуудлын нэг болсон бол сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хvрэгсэдийн таван хувь, хvvхдүүдийн 15 хувь нь өвчилсөн байдаг байна. Харин Монгол Улсын хүн амын 18 хувь нь аль нэг төрлийн харшилтай гэсэн судалгаа гарчээ. Тиймээс харшлын тархалтыг бууруулах, үр дүнтэй эмчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Монголын Харшил судлалын нийгэмлэг”-ээс жил бүр харшлын мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн дунд чуулган зохион байгуулж харшлын өвчлөл эмчилгээний талаар мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж иржээ.

 

Энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулсан энэ удаагийн чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн 50 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.

 

Энэ үеэр МХСН-ийн нарийн бичгийн дарга, ЭМШУИС-ийн Биохимийн тэнхимийн багш Л.Наранцэцэг “Харшил дотроо олон янз бөгөөд тоос, ургамал, нар, хоол хүнс, эм тариа, химийн бүтээгдэхүүн гээд бидний эргэн тойронд байгаа бараг бүхий л зүйлсээс харшил үүсдэг. Харшил нь хүний биеийн дархлаанд нөлөөлж бусад төрлийн өвчин үүсэх шалтгаан болдог учраас харшлын шинж тэмдэг болох нус гоожих нүд улайх, нуухтах, нулимс гоожих хаван арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик шок зэргээр илэрсэн үед яаралтай харшлын эмчид үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
anevrizmiin zurag bnda
2015-07-17
Үлгэр үлгэр:
Эднүүсийн харшил эмчлдэг гэж үлгэр. Цагаан сараар цулайдаг хэсэг хүмүүс байдаг. Тэдний адил эднүүс одоо цаг нь ирж байгаа юм. Харшлаас сэргийлэхийн тулд хот суурин газрууд шарилжаа хавар эртхэн устгах ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна.
2015-07-15
Зочин:
harshil yarisnaa tsus harvaltiin zurag tavidag ni yaj baigaa yum?
2015-07-15
Зочин:
anevrizmiin zurag bnda