Мадоннагийн охин хуримаа хийжээ
2015-07-15

Попын хатан хаан Мадоннагийн охин Лорд өчигдөр хуримаа хийсэн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оноос эхлэн Тел Авев гэгчтэй болзох болсон бөгөөд хэдхэн сарын өмнө сүй тавьцгаасан аж.

 

Хуримын ёслол Парис хотноо болсон бөгөөд хосын найзууд оролцсон байна. Гэхдээ энэхүү хуримыг Мадонна хүлээн зөвшөөрөөгүй учир оролцоогүй гэнэ.  Хос дөнгөж 18 настай бөгөөд Мадонна тэднийг хэтэрхий балчир байна хэмээж, гэрлэхийг нь хориглосон байна. Гэхдээ охин ээжийнхээ үгэнд орохоос татгалзаж, хуримаа хийсэн хэмээн “TMZ” сайт мэдээлжээ.  Лорд хуримынхаа үеэр цагаан даашинз өмсөөгүй бөгөөд тэрбээр жинсэн өмд өмсч, цагаан цамц өмссөн байна.

 

Тэрбээр твиттертээ “Би одоо том болсон. Тиймээс миний амьдралыг хэн нэгэн зохиохыг би хориглож байна” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа Мадонна “Утгагүй юм” хэмээн жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин