Кристен Стюарт ижил хүйстэн
2015-07-15

“Бүрэнхий” цувралын од, жүжигчин Кристен Стюарт “Marie Claire” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай  www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би ижил хүйстэн. Нууцтай байх нь онцгүй хэрэг. Тиймээс би энэхүү ярилцлагынхаа үеэр нууцаа дэлгэж байна” гэж хэлжээ.

 

Стюарт саяхнаас нэг бүсгүйтэй болзох болсон байна. Тэрбээр Би тэр бүсгүйг гомдоохыг хүсэхгүй байна. Тиймээс түүний гадаад төрх болон нэрийг нь олон нийтэд зарлахыг хүсэхгүй. Тэр бүсгүй надад таалагддаг. Би жинхэнэ хайртайгаа учирсан. Тэгээд л боллоо” гэж хэлжээ.

 

Сэтгүүлч, жүжигчин бүсгүйгээс “Таныг олон жилийн турш жүжигчин Роберт Патинстонтой холбосон. Тэрбээр саяхан Британийн дуучин бүсгүй Фкатай сүй тавьснаа зарласан. Энэ тухайд” гэж асуухад Стюарт “Тэр залуугаас холбоо  таслаад хоёр, гурван жил болж байна. Тиймээс түүний тухай надаас асуух хэрэггүй. Бид ямар ч хамаагүй хүмүүс. Нэг хэсэг хамтран амьдарсан. Бид нэг нэгэндээ таалагддаг байсан ч тун удахгүй нэг нэгнээсээ уйдаж болсон. Нэгнээ залхаасан хайр байх учиргүй” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин