Хоригдсон сэтгүүлчийг суллахыг шаардлаа
2015-07-15

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өдгөө цагдан хорих 461р ангид хоригдоод байгаа nfo.mn сайтын сэтгүүлч С. Баттулгыг суллахыг шаардлаа.

 

Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа " Info.mn сайтын сэтгүүлч С. Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон нь хүний эрх, чөлөөт хэвлэлийг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улсын хувьд шившигтэй үйл явдал боллоо.

Эх сурвалж нь нэн тодорхой мэдэгдлийг сайтдаа байршуулж, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгээд зогсохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авч хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсаныг манай нам эрс буруушааж байна.

Цагдан хорих нь эрүүдэн шүүхийн нэг хэлбэр мөн тул сэтгүүлч С. Баттулгыг нэн даруй суллахыг шаардаж байна" хэмээн бичжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Доржий:
Сэтгуулч хун гутгэх эрхгуй улс торийн нам эруугийн хэрэгт оролцдог болох нээ
2015-07-16
монголчууд:
Монгол улсад Ардчилалыг АН-ыхан булшилаад коммунизм байгуулж хятадад дагаар орох ажиллагаа 2012 оны сонгуулиас хойш эрчимтэй явагдаж хятад маягийн дарангуйлал тогтож эхэлсэн шдээ.
2015-07-16
IZN:
IZN gedeg nam baiguulagdsan tsagaasaa hoish honichin Ganhuyag gedeg huniig said darga bolgoh gej baiguulagdsan yum shig baigaa yum.Ganhuyag darga zasag bujignah surgaar uls tur hiij baigaa yum shig baina huurhii.
2015-07-15
ЗОЧИН:
СЭТГҮҮЛЧИЙГ СУЛАХЫГ ШАРДАЖ БАЙНА
2015-07-15