Грект эмх замбараагүй байдал үүсэв
2015-07-16

 

Грекийн Засгийн газар дампуурлаа зарлахаас эмээж иргэдийнхээ саналыг үл тооно Европын холбоонд үлдэхээр болсноо зарлажээ. Энэхүү мэдэгдлийн дараа нийслэл Афин хотноо олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид гартаа “Бидний сонголтыг үгүйсгэхээ боль” гэх лоозон барьцгаажээ. Тэд мөн шуурхай хуралдаанд болж байсан парламентийн ордон руу дайрчээ. Энэхүү үйл явдлаас болж цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, нулимс асгаруулагч ашигласан байна.  Жагсаалд ойролцоогоор 100 мянган хүн оролцжээ.

 

Энэ сарын эхэнд Европын холбоонд үлдэх эсэхийг тодруулахаар бүх нийтийн санал асуулгыг явуулсан юм. Иргэд Европын холбоо болон зээлдэгчдийн санал болгож буй зээлийг авахаас татгалзаж, бүсээ чангалахгүй хэмээж “Үгүй” гэх сонголтыг хийсэн билээ. Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас шинэ зээлдэгчидтэй гэрээ байгуулж, Грекийг тун удахгүй Европын холбооноос гаргахаа мэдэгдсэн юм. Тэрбээр эдийн засгийн хүндрэлээсээ гарах шинэ төлөвлөгөө, тайлангаа танилцуулсан ч өмнөх өрөө хугацаандаа төлж чадаагүй учраас шинэ зээл олгохоос Европын холбоо, Олон улсын валютын сан, Европын төв банк эрс татгалзсан байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин