Хууль сахиулагчид Хөвсгөл далайн эрэгт хуралдана
2015-07-16

“Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал-эрдэмтдийн уулзалт Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын хөвөөнд байрлах “Харуул занги” цогцолборт маргааш эхлэнэ. 

Хөвсгөл аймагт зохион байгуулж буй энэ удаагийн хурлын гол зорилго нь хууль сахиулах, гамшгаас хамгаалах салбарт, түүний дотор хилийн бүс нутаг, хил орчмын нутаг дэвсгэр, орон нутаг дахь хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдлийг эрэлхийлэхэд оршиж байгаа гэнэ. 

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Хууль зүйн яам, харьяа агентлагуудын удирдлагын төлөөлөл, хууль сахиулах, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, их, дээд сургуулиуд болон Австрали, Унгар, ОХУ, БНСУ, БНТУ, Япон, ХБНГУ-ын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайд, хууль сахиулах асуудал хариуцсан атташе зэрэг нийт 70 гаруй эрдэмтэн, судлаач, багш, практик байгууллагын ажилтнууд оролцох юм байна. 

Хурлын үеэр хууль сахиулах салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, оролцогч орнуудын эрх зүйн шинэчлэл, гэмт хэрэгтэй тэмцэх, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлын чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох ажээ. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
3 хоносон бааз:
жорлонгүй шүршүүргүй гэр нь хуучин орнууд нь цөмөрцөн ядарсан газар сонгож дээ.
2015-07-16
naadmaar osoldson olon hunii asuudlaar yum uu:
say naadmaar Hubsguliin zamd osold orj burhan bolson 15 hunii asuudlaar huraldah yum uu henees yunaas bolob geed yarih bol sn l bna Zohion baiguulalt hynalt shalgalt muu b,san shuu
2015-07-16