Орос, “МН17”-ийн осолтой холбоогүй
2015-07-16

 

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Владимир Маркин “TASS” агентлагт “Укрианы зүүн хязгаарт осолдсон Малайзын “МН17” онгоцны осолтой Орос улс холбоогүй” гэж мэдэгджээ. Тэрбээр “Олон улс ослын буруутанг Орос хэмээн итгэх боллоо. Албан ёсоор мэдэгдэхэд энэхүү мэдээллийг үгүйсгэж байна. Орос, осолтой холбоогүй. Бид олон хүнийг хохироох шаардлага байхгүй” гэж хэлжээ.

 

Малайзын удирдлагууд ослыг ОХУ-ын Засгийн газрын тушаалаар салан тусгаарлагчид гүйцэтгэсэн хэмээн буруутгаж буй юм. Мөрдлөгийн явцад “МН17”-ийг “Бук” хэмээх пуужингаар харвасан нь тогтоогдсон билээ. Маркин “Онгоцыг харвасан пуужин Оросынх биш” гэсэн байна. Ослын газар Голландын шинжээчид ажиллаж байгаа юм. Тэд ослын буруутныг хайж байгаа бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд салан тусгаарлагчдыг  саад болж байна гэж мэдэгджээ. Шинжээчид Украины Засгийн газраас тусламж хүссэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт Малайзын Засгийн газар олон улсын шүүхэд хүсэлт гаргасан юм. Ослоор багийн 15 гишүүн болон 11 орны 280 хүн амиа алджээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин