Шүүхээс сэтгүүлчийг хорьсон шалтгаанаа тайлбарлалаа
2015-07-16

INFO.  MN сайтын сэтгүүлч С.Баттулга нарыг цагдан хориод долоо хонож байна. Уг  асуудлаар МСНЭ, “Глоб интернэшнл төв” ТББ-иас албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Мөн сэтгүүлчид ч нэгдэж, мэргэжил нэгт нөхрөө суллуулахын төлөө холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлжээ.

 

Харин шүүхээс сэтгүүлч С.Баттулга нарыг хорьсон шалтгаанаа ийн тайлбарласан байна.

 

  • Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Буяндорж, шүүгдэгч Г.Дамдиндорж, шүүгдэгч С.Баттулга,шүүгдэгчД.Батжаргал, шүүгдэгч Ч.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүгч Б.Зориг хүлээн аваад 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹802, прокурор Ж.Сандагсүрэн нь Дүүргийн 2 дугаар прокурорын газарт шилжсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцох прокурорыг томилж ирүүлээгүй, /

 

  • 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1128, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Иргэн Г.Буяндорж. С.Баттулга, Г.Дамдиндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарт холбогдох эрїїгийн хэрэг тус шїїхэд хянагдаж байгаа бєгєєд Г.Баттулгын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалан оролцож байна. 2015.05.11-ний єдрийн 11 цагт болох шїїх хуралд эрїїл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгїй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж єгнє үү” гэхшүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

 

  • 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1219, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Ц.Баасандорж "2015 оны 5 дугаар сарын 20-ны єдєр 9.00 цагт Ц.Баасандорж миний бие Дүүгийн эрүүгийн хэргийн анхан 2 дугаар шїїхэд Б.Вандансанги нарт холбогдох Эрїїгийн хуулийн 145 дугаар зїйлийн 145.4-д заасан гэмт хэрэгт шїїгдэгч Б.Вандансангийн ємгєєлєгчєєр оролцож байгаа бєгєєд Б.Вандансанги нарт холбогдох шїїх хурал ємнє нь 6 удаа хойшилж байсан онц хїнд хэрэг шүүхэд ирснээс хойш 4 орчим сар болж байгаа нєхцєл байдлыг харгалзан үзэж Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шїїх хурлыг хойшлуулж єгнє үү" гэх хүсэлтийг Дүүргийн эрїїгийн хэргийн анхан шатны 2 дугаар шїїхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны єдрийн 2/959 тоот албан бичиг, шїїх хуралдааны зарын хамт ирүүлсэн”, мөн Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас шүүх хуралдаан хойшлуулах албан тоот бичиг ирүүлсэн,

 

  • 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1329, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Тус шүүхэд иргэн …С.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байгаа. Шүүхээс товлогдсон хурал 2015.6.3-ны єдрийн 09 цагт зарлагдсан байгаа боловч Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд зарлагдсан Монголын ємгєєлєгчдийн холбооны нэхэмжлэлтэй хуралдаантай давхцаж байх тул хүндэтгэн үзэх шалтгааныг їндэслэн шүүх хурлыг боломжит хугацаагаар хуульд нийцүүлэн хойшлуулж єгнє үү” гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

 

  • 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹1413, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Иргэн С.Баттулгад холбогдох хэргийн шүүх хуралдаанд түүний хууль ёсны эрх ашиг, сонирхолыг ємгєєлєгч Г.Батбаяр миний бие ємгєєлєн оролцож байна. Шүүх хуралдаан 2015.6.15-ны 09.00 цагт эхлэхээр товлогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234.2 дахь хэсэгт заасныг үндэслэн товлосон цагтаа эхлээгүй нь миний дараагийн товлосон ажлын цагтай давхцаж, мєн хуулийн 241.2, 242.1 дэх хэсэгт заасантай нийцэх нєхцєл байдлыг бий болгож байна. 2015.06.15-ны 14.00 цагт Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд миний бие хуульчийн кредит цагийн бүртгэлийн сургалтанд зайлшгїй оролцох тухайг надад тус газраас мэдэгдэж, хэрэв бїртгїїлээгїй бол хуульчийн эрхийг цуцлах нєхцєл бїрдэж байгааг мэдэгдсэн тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж єгнє үү" гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

 

  • 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / шүүгдэгч Г.Дамдиндоржийн ємгєєлєгч Т.Сайнбаяр, "Монголын хуульчдийн холбооны гишүүн ємгєєлєгч Т.Сайнбаяр би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Дамдиндоржийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалахаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд ємгєєлєгчєєр оролцож байна. Г.Буяндорж нарт холбогдох шүүх хуралдаан янз бїрийн шалтгаанаар олон удаа хойшилсон бєгєєд шүүх хуралдааныг 2015 оны 6 дугаар сарын 25-ны єдрийн 11.00 цагт товлон хуралдуулахаар болсон. Гэтэл Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаан нь ємгєєлєгч миний Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Є.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй "Кашмер холдинг" ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчийн гаргасан гомдлоор хэлэлцэх шүүх хуралдаантай давхцаж байгаа тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж єгнє үү" гэх шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын ємгєєлєгч Д.Цэрэнханд "Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 25-ны єдєр 11.00 цагт болох юм байна. Уг хуралдаанд ємгєєлєгч миний бие Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын ємгєєлєгчєєр эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцоно. Гэтэл тус єдєр Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлтэй Н.Энхмэнд, Б.Түвшинбаяр нарт холбогдох иргэний хэргийг хяналтын шатаар хянан хэлэлцэх хуралдаан Улсын дээд шүүхийн 7 дахь хурал болон зарлагдсан байна. Тус шүүх хуралдаанд ємгєєлєгч би хариуцагч Н.Энхмэнд, Б.Тївшинбаяр нарын итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр оролцох юм. Иймд шүүх хуралдаан давхцсан нєхцєл байдлын харгалзан үзэж Г.Буяндорж нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж єгнє үү" гэх хүсэлтүүд ирүүлсэн.

 

  • Шүүгч Б.Зориг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар зарилгаар Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр дэвшин ажиллах болсон тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 1337 дугаар захиармжаар шүүгч С.Батжаргалд хуваарлсан байна.

 

  • Мөн 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанд Шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нар шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний өмгөөлөгч Цэрэнханд өчигдөр аваарт орж биеийн байдал нь муу гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа, би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байна тийм учраас шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн байна,

 

  • Хохирогчийн өмгөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааныг шүүгдэгч нарын өмгөөлөгч нар олон удаа хойшлуулж байна. Шүүгдэгч нар манай үйлчлүүлэгчийн гэрийн гадаа очиж хаалга үүдэн дээр янз бүрийн юм нааж дарамттай байна. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаан хойшлох тохиолдолд шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорьж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

 

  • Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан "…гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор”, 68.2.2 дахь хэсэгт заасан "…шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр” шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 45 минутаас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүгчийн 1601 тоот захирамж гаргасан байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Shuud.mn
Сонин хачин
zochin.:
ed nar er ni ymar hereg hiisiin.yagaad horigdood baigaan.
2015-07-17
zuv:
Durtai zuileer hun gutgej bolohgui gedgiig busdad ni oilguul.Horih ni zuv
2015-07-17
Zov:
ene muusain novshuud shorond oroh l eostoi zov
2015-07-17
Зочин:
хүнийг үгээр алдаг хүмүүс бол сэтгүүлч нар
2015-07-16