Сэтгүүлчид тайван жагсаал хийнэ
2015-07-16

Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд МУСГЗ, шинжлэх ухааны доктор (Sc.D) М.Зулкафиль, МСНЭ-ийн Цахим мэдээллийн үндэсний төвийн дарга Ж.Жаргалсайхан, “Глоб интернешнл төв” ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал, “Үнэн” сонины эрхлэгч Д.Ганболд, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг, TV5 телевизийн захирал Э.Дагиймаа нар оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

INFO.MN сайтын сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд шүүх танхимаас Ганц худаг руу ачиж олон хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэхүү үйлдэл нь сэтгүүлчийн мэдээлэл олж авах, түгээх эрх чөлөөнд ноцтой халдсан, Ардчилалын амин чухал зарчмын эсрэг үйлдэл хэмээн хэвлэлийн хуралд оролцогсод онцоллоо. Мөн Монгол Улсад хэвлэлийн эрх, эрхчөлөө жилээс жилд муудсаар байгаагийн нотолгоо нь баримттай, эх сурвалжтай мэдээлэл түгээснийх нь төлөө сэтгүүлчийг цагдан хорьж байгаа энэ үйлдэл харуулж байна гэдгийг ч хэлсэн юм.


Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэн “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа бөгөөд холбогдох албан тушаалтан, байгууллагуудад шаардлага хүргүүллээ. 


Маргааш 11:00 цагт Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа тайван жагсаал хийх аж.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
одооны сэтгүүлчид гэж дээ, ховчин хорчин, шуналтан, бузартан.... балиар амьтад
2015-07-17
Зочин:
Zuv nudee olj huniig gutgej doromjilj shantajilj mungu olj bayajdag gej baigaa. Bayajihaa hat budaatai huurgand yavchihdag bizdee. Barimt delgej chadahgui chiheeree hov bazaj ajilladg setguulch nertei mahan biyetei novshnuudiig horih ni bolj....
2015-07-17
Зочин:
hiijel bna biz ta nar shuuhiin shiidvert buu nolool hudal unen ymaa bicheed hun amitan gutaan doromjilood yvdag bizdee mongol gedeg ulsad shuuh zasaglal gej bdag ym ta nar shiiddegch ym bish
2015-07-16
Зочин:
Шантаажны сэтгүүлчид
2015-07-16