Солонгостой төмөр замын салбарт хамтарна

Монгол Улс БНСУ төмөр замын салбарт хамтран ажиллахаар болжээ. Энэхүү санаачилгыг өнөөдөр баталгаажуулах юм байна. Тодруулбал Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ийн хурлын зааланд өнөөдөр 09.40 цагт Монгол БНСУ-ын талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.
Хоёр хөршөөрөө дамжуулан гуравдагч зах зээлд гарах бодлогыг барьж, транзит тээврийн коридор болох хүсэлтэй Монгол Улсыг БНСУ-ын тал хамгийн түрүүн дэмжиж байгаа нь энэ аж.
Монгол Улс 2015 онд ачаа тээврийн хэмжээг 30 сая тонн-д хүргэх зорилт тавиад буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ