Хэт даврагчид хөлөг онгоц дэлбэлжээ
2015-07-17

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 17.00 цагийн үед Газар дундын тэнгис дэх Египетийн тэнгисийн цэргийн харуулын хөлөг онгоц руу довтолсон тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэнэтийн халдлагын үеэр Египетийн усан цэргүүд Израйлийн цэргүүдтэй мэдээлэл солилцож байжээ. Хэт даврагчид хөлөг рүү пуужингаар харвасан байна. Халдлагын үеэр олон цэрэг амиа алдсан хэмээн цэргийн төлөөлөгч, бригадын генерал Мохаммед Самир мэдэгдсэн байна. Тэрбээр фэйсбүүктээ “Хэт даврагчдын дайралтаас болж олон цэрэг харамсалтайгаар амиа алдаж, цэргийн хөлөг онгоц сүйдэж, дахин ашиглах боломжгүй болсон. Бид их хэмжээний хохирол амслаа” гэж бичжээ.

 

“Тус бүлэглэл өмнө нь хүн барьцаалах, хулгайлах, амиа золиослох болон халдлага зохион байгуулдаг байсан. Харин энэ удаад пуужин туршиж, зэр зэвсгийн хүчин чадлаа олон улсад харууллаа. Тэд улам хүчирхэгжиж байна. Хамгийн гол нь тэднийг зэвсгээр хангадаг улс, хувь хүнийг олох хэрэгтэй” гэж Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
дэмжиж байна:
сайнл байна ш дээ
2019-08-23
Зочин:
SAUDIIN ARAB TURK 2-S OOR HEN BAIH VEDEE
2015-07-17