Суугаа волейболын шүүгч, дасгалжуулагч нарын сургалт эхэлнэ
2015-07-17

Суугаа волейболын шүүгч, дасгалжуулагч нарын олон улсын сургалт сименар өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн хурлын танхимд эхэлнэ. Энэхүү сургалтыг Монголын Паралимпийн Хороо, Монголын Пара Волейболын Холбоо нь Азийн Паралимпийн хороотой хамтран зохион байгуулж буй аж.

 

Сургалтыг Азийн Паралимпийн хорооны Спортын хөгжлийн хорооны дарга Билли Ли, Ази Номхон далайн орнуудын Пара волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хоссейн Хади нар удирдан зохион байгуулж онол, практикийн хичээлийг хослон явуулах юм. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл шүүгч дасгалжуулагч, Суугаа волейболын салбар зөвлөл, холбооны төлөөлөл, Монголын волейболын холбооны төлөөлөл, албаны хүмүүсээс бүрдсэн нийт 40 хүн хамрагдаж байна.

 

Сургалт энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

В.Бат
 

Shuud.mn
Сонин хачин