“МН17”-ийн хохирогчдыг дурсах цэцэрлэг байгуулна
2015-07-17

 

Малайзын “МН17” зорчигч тээврийн онгоц өнгөрсөн оны долоодугаар сард Украины зүүн хязгаарт осолдож, 295 хүн амиа алдсан юм. Амиа алдсан зорчигчдын 38 нь Австрали улсын иргэн байжээ. Тус улсын Засгийн газар амиа алдсан иргэддээ зориулж хотын төвд дурсгалын цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Одоогоор зорчигчдын ДНК-г тогтоож байгаа бөгөөд амиа алдсан хүмүүс биеийн байцаалтгүй байгаа учир тэднийг таних ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж буй юм. Зорчигчдын мэдээлэл баттай болсны дараа Голландын шинжээчид цогцсуудыг гэр бүлд нь хүлээлгэн өгөх гэнэ.

 

Мөн тус улсын удирдлагууд “МН17”-ийн ослын шалтгааныг тодруулахын тулд Малайз улстай хамтран ослын газар ажиллахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт Малайзын Засгийн газар “МН17”-ийн буруутанг олохын тулд НҮБ-ын Аюулгүй зөвлөлд хандаж, олон улсын шүүхэд хүсэлт тавьсан билээ. Австралийн Ерөнхий сайд Тони Эббот “Ослын шалтгаан тодорхойгүй байгаа. “МН17” онгоцыг Украины салан тусгаарлагчид “Бук” хэмээх пуужингаар харвасан. Энэхүү пуужинг Орос нийлүүлсэн” гэсэн бол Малайзын Ерөнхий сайд Нажаб Ракак Бид “МН17” онгоц руу халдаж, олон хүний аминд хүрсэн этгээдийг тун удахгүй олох болно. Бидний таамаглаж буйгаар ослын буруутан Орос байх магадлалтай. Энэхүү осолтой салан тусгаарлагчид ч гэсэн холбоотой” гэж мэдэгджээ. Харин салан тусгаарлагчид “ослын жинхэнэ буруутанг Украины Засгийн газар” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин