Хуульзүйн байнгын хороо ажлаа тайлагнана
2015-07-17

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

 

2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хууль зэрэг хууль, УИХ-ын шийдвэрийг хэлэлцүүлэгт бэлтгэж батлуулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин