Хар салхины улмаас хоёр хүн амиа алдав
2015-07-17

 

Японы баруун хэсэгт орших Кочи мужийг “Нангка” гэх хар салхи дайрч, өнгөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 54 хүн гэмтэж бэртжээ. Онцгой байдлын газраас мэдээлснээр “Вакаяма мужийн Шингу хотын Кумано гол эргээсээ хальсан” гэжээ.  Түүнчлэн хар салхины улмаас 12 мужийн 150 мянган хүн цахилгаангүй болсон байна.

 

Есөн мужийн 350 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.  “NHK” агентлаг “Гамшгийн бүсэд 2500 гаруй аврагчид ажиллаж байна. 240 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна” гэж мэдээлжээ. “Нангка” хар салхины улмаас өчигдөр 58 нислэгийг цуцалсан бол өнөөдөр нэмж 120 нислэгийг цуцалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин