”Сэтгүүлчийг сулла”

INFO.MN сайтын сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд шүүх танхимаас Ганц худаг руу ачиж хорьсноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. Сэтгүүлчийн мэдээлэл олж авах, түгээх эрх чөлөөнд ноцтой халдсан энэхүү үйлдлийг эсэргүүцэж, сэтгүүлчид өнөөдөр тайван жагсаал хийлээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна болсон жагсаалд МСНЭ-ийн удирдлагууд болон сэтгүүлчдийн төлөөлөл оролцож, сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагынхан эрхийнхээ төлөө тэмцсэн анхны тохиолдол гэж хэлж болох энэхүү тайван жагсаал сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх эрхээс гадна олон нийтэд мэдээлэл түгээх үүргийг хамгаалсан нэг оролдлого гэж хэлж болно.
Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэн "Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа бөгөөд шүүхийн холбогдох албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн билээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ