Гачууртын зам ашиглалтад орлоо

img

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны 3.8 километр замыг 65 сая төгрөгөөр засч, ашиглалтад орууллаа. Зам засах ажлыг Иргэдийн бүлгээс санаачилж, дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран хийжээ.

Сайжруулсан замыг засахад тосгоны 160 гаруй иргэн, 30 аж ахуйн нэгж болон дүүргийн Засаг даргын Тамгын газар маш их туслалцаа үзүүлж, гар бие оролцсон байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энэ одоо тэгээд зам уу.Бороо орсны дараа там болох эд хийчихээд хуцаад байх юм даа.
2015-07-17