Солонгос дахь Монголчууд маргааш наадна
2015-07-18

Солонгос улсад суугаа Монголчууд маань маргааш буюу 07-р сарын 19-ний ням гарагт Илсан хотын наадмаа хийхээр болжээ. 

Энэ зуны хувьд Солонгосын зүгээс виз олгох журам зарим талаар хөнгөрсөн тул аялал жуулчлалын визтэй Монголчууд Сөүлийг олноор зорих болсон. Энэ нь Солонгос улсад байх Монголчуудын тоог чамгүй нэмэгдүүлсэн гэж албаны хүн хэллээ. Тийм болохоор энэ жилийн наадам суурин ажиллаж сурч амьдарч байгаа Монголчууд дээр аялаж жуулчилж ажиллаж байгаа “зочид” ихтэй өргөн наадам болох байх гэж наадмыг зохион байгуулагчид нь хэллээ.

 

Эх орон нэгтнүүд нэг дороо цуглаж дуулж бөхөө барилдуулж, морио унаж айргаа амтлах Илсан хотын наадамын нээлтийн төрийн дуулал маргааш  буюу 07-р сарын 19-нд Гунран Мунха цэцэрлэгт 10 цагт эгшиглэх юм байна.

 

Тал бүрээс зорин очих Монголчууддаа наадам болох газрын хаягийг ойлгомжтой байдлаар уламжлая.

 

3- Шугам самсунь ёг 7-р гарцаар гарч  037 – Автобусанд суух. “Филиппэн Чомчанг Би” буудалд буугаад  замын эсрэг тал Гунран Мунха цэцэрлэгт хүрээлэн.

Машинаар очих бол Кёнги куянши. Илсан тогян гү. Гунсан дун сан 97-6 гэж очих юм байна.  

Элэг нэгт эрхэм Монголчууд та бүхэн минь сайхан наадаарай.

 

Э.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hunii gazar baigaa nutag negtnuud maani saihan ! Naadaarai ! Airagaa ih uuj ! Arhia baga uugaarai ! Hun neree togos odoo ! Gedeg ! Dee ! Mongolchuud bidnii hiimori urgelj deeshee baig !
2015-07-18
Зочин:
Юуг нь үздэг юм хог. Би олон жил болсон ч нэг ч очиж байсангүй. Хэдэн гэрээний хөдөөний нөхдүүд байдаг шд
2015-07-18