Дэлбэрэлтээр 115 хүн амиа алджээ
2015-07-19

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Рамадан сарын сүүлчийн өдөр Хан Бени Са'д хотод амиа золиослож, 115 хүний аминд хүрч, 170 хүнийг гэстээсэн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Амиа золиослогч өчигдөр 14.00 цагийн үед тэсрэх бодис их хэмжээгээр ачсан ачааны машиныг дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр 41 хүүхэд амиа алджээ. Тэрээр амиа золиослохоосоо өмнө “Аллахын нэрийн өмнөөс бууж өг” гэж хэлсэн байна. Энэхүү халдлагаас 45 минутын дараа “Халифын вант улс” бүлэглэл “Бид энэхүү халдлагыг захиалсан” гэж мэдэгджээ.

 

Хэт даврагчид Рамадан сарын үеэр хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа зохион байгуулж, нийтдээ 302 хүний аминд хүрсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин